НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагва сонгогдлоо

2020-09-12 1695 0

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны бага хурлын III хуралдаан хуралдаж, бүтэц зохион байгуулалтын асуудал болон НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон, Хяналтын хорооны ажлын тайлан илтгэлийг сонслоо.  

Үдээс өмнөх хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо. 

Б.Пүрэвдагва нь Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Thanks man” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 

  • – 2009-2011 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга 
  • – 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан 
  • – 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах 
  • – 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн  
  • – 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж, 
  • 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ.   

23 жилийн түүхтэй НАМЗХ-ны хувьд өдгөө нийт 60 гаруй мянган гишүүнтэй, 21 аймаг, есөн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг, үндэсний хэмжээний,  залуучуудын байгууллага юм. Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал ажилладаг бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Тамир ажиллаж байсан билээ. Э.Тамир нь өөр албан тушаалд томилогдох шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03