Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

2026-07-07 2256 17

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохион байгуулалтын явцад хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмыг иргэд, наадамчин олон болон гадаадын жуулчдад илүү хүртээмжтэй, нээлттэй хүргэх үүднээс хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар бэлтгэжээ.

Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаанаас гадна олны хүлээдэг “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол арга хэмжээнүүдийг төв талбайн том LED дэлгэц болон “Youtube” сувгаар орон даяар шууд дамжуулах аж. Мөн наадмын уур амьсгалыг хөдөө орон нутаг, дүүрэг бүрт хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн төв талбайн LED дэлгэцээр нээлт, хаалтын үйл ажиллагааг шууд толилуулахаар бэлтгэл хангажээ.

Үүнээс гадна наадмын нээлтийн тоглолтын тасалбар худалдан авч амжаагүй гадаадын жуулчдад зориулж өнөөдөр 13:00 цагаас наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлсэн байна. Монгол наадмыг дэлхийд сурталчлах ажлын хүрээнд “Youtube” сувгийн шууд дамжуулалтыг Орос, Хятад, Солонгос хэлний орчуулгатайгаар хүргэх юм.

Түүнчлэн баяр наадмыг олон нийтэд хүртээмжтэй байлгах зарчмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон “Сүхбаатарын талбай”-д тусгай хэсэг гаргахаар болжээ. Эдгээр байршлуудад хийгдэх шууд дамжуулалтыг дохионы хэлмэрчтэйгээр үзүүлж, иргэдийн наадах эрхийг бүрэн хангахаар бэлтгээд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10