Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй. Оны дараа экспортлогч улсууд ямар нөхцөл тавихыг мэдэхгүй. Одоогоор боломжит хамгийн бага үнээр авах хүсэлтээ өгсөн. Маргааш ОХУ-ын холбогдох яамдын удирдлагуудтай цахим уулзалт хийхдээ үнэ, нийлүүлэлтийн талаар ярилцана” гэж мэдэгдлээ.

Харин үнийн ялгаатай байдлын талаар “Евро5 нь тонн тутамдаа 860-890 ам.доллараар орж ирж байгаа. Энгийн буюу Ангарскийн үйлдвэрээс ирж байгаа нь 705 ам.доллар. Зөрүү бий учраас тэр үнээрээ зарахгүй бол ААН алдагдал хүлээнэ” хэмээлээ.