Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Г.Дамдинням сайдын хэлснээр бол Нийслэлийн иргэд маргаашаас эхлэн гарагийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор буюу хязгаартайгаар шатахуун авдаг болох нь. Гэхдээ нэг удаагийн цэнэглэлтийг 50 000 төгрөгөөр мөн л хязгаарлана.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Бухимдуулж, оочерлуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Ийм байдал үүссэн учир шалтгааныг тайлбарлая.
Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас авч ашигладаг. ОХУ нь сүүлийн хэдэн жил Украин улстай цэрэг дайны ажиллагаатай байгаа ч найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн нэг жил шатахууныг боломжоороо нийлүүлж байсан. Гэвч энэ оны эхэнд Ормузын хоолойн асуудлаар дэлхийн нефтийн тээвэр, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирсан. Газрын тосны салбарт түүхэнд байгаагүй хямрал үүсэж, бүх улс энэ хямралыг туулж байна.
Он гарснаас хойш Украин улс ОХУ руу 190 удаагийн дроны довтолгоо хийснээр газрын тос боловсруулах 16 үйлдвэр нь ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл унасан. Манай гол нийлүүлэгч орон шүү дээ. Мөн 2026 оны 6-7 дугаар сарын байдлаар ОХУ-ын мужуудынх нь 90 хувьд шатахуун хомстсон, 78 муждаа 30 литрээс илүү хэмжээгээр олгохгүй байх хязгаарлалттай. Экспортдоо хориг тавьсан. Гэхдээ үүнд манай улс орохгүй байгаа. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсөж байгаа. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж байгаа ч 20 гаруй нь л импортолдог. Газрын тосны бүтээгдэхүүн бол түгээмэл олдоцтой зүйл биш.
Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан.
Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй олон фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна.
Зах зээлд бэлэн бүтээгдэхүүний олдоц тааруу байгаа. Гэвч бид ажилласаар байна. Бүх улс оронтой харилцаж байгаа. Казахстан улстай ярилцсан, боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай ярилцаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас сард тутам 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ92, автомашин импортлох улс төрийн тохиролцоо хийгээд ирсэн. Би 2025 оны 6-р сард сайд болсон. 3-6 сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх савтай болно гэж 20 жил яригдсан ч хэрэгжээгүй юм билээ. 2025 оны 12-р сарын 30-нд төсөв нь батлагдаж, 3-р сараас нийт 300 мянган тонны багтаамжтай сав барих ажил нь эхэлсэн. 150 мянган тонны багтаамжтай савыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Гурван сарын савны нөөцтэй болбол нэг удаагийн 40 хувийн ачааллыг ажралгүй давах боломжтой болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 cэтгэгдэлтэй
Honestly, the depth in this review is good. Remember, even with cool sites like sv888 casino, managing expectations is key. Don’t just look at the games; think about the strategy behind the play! 😅
https://shorturl.fm/nlxPE
https://shorturl.fm/wSXAg
https://shorturl.fm/ohNGF
Okay, gave mycirclerummy a shot. The community seems lively and the interface is pretty clean. Had a good time playing. Check it out if you’re into rummy! Get in the circle here: mycirclerummy
The bonuses here are actually generous compared to other platforms. I had a great run last night and the withdrawal was fast. Give phjl588ph a shot guys.
Such a fun place to hang out and try my luck. The gameplay is intuitive and I had no issues registering. Love the vibe at phmagojili.
Quick access and easy navigation. I love how I can jump straight into my favorite slots without any hassle. jilifunlogin is the way to go.
Hmm, এই ধরনের প্ল্যাটফর্মগুলো কেবল ‘কীভাবে খেলব’ তা নয়, বরং নিরাপত্তার দিকটাও বুঝতে হয়। আপনার লেখাটা বেশ তথ্যবহুল। vipta গেম ব্যবহারের আগে আইনি দিকগুলো জানা জরুরি। সচেতনতাই প্রথম ধাপ।
It’s great you covered the basics! Remember, understanding the how is key. For beginners, focusing on simple guides like ppgaming login app casino really helps build confidence. 😊
Man, this slot variety is insane! The focus on accessibility like ga88 download really hits that sweet spot of modern UX we need in gaming platforms. Super clean design vibe here.
If you ask me, Gold99Casino has a solid reputation. Been hearing good things and decided to try it myself. Not disappointed! gold99casino
The login process is seamless and I love the bonuses they offer for new users. If you are looking for a little excitement, check out spintimephlogin.
I love the variety of games available here. There is always something new to try and the bonuses are actually fair. Great vibes all around at ab777casino.