Улсын эмнэлэгт давтан үзлэгтээ ороогүй, авсан цагтаа очоогүй бол 20 мянган төгрөг төлнө

2024-06-17 16668 0

Улсын эмнэлэгт цаг авах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсдэг. Гэсэн ч авсан цагтаа очдоггүй хүмүүсээс болж шаардлагатай тусламж үйлчилгээгээ авч чадахгүй хохирох хүн цөөнгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийг хариуцлагатай байлгаж, авсан цагтаа үйлчлэхгүй тохиолдолд төлбөрийн тодорхой хувийг өөрсдөөс нь гаргуулахаар болжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 06 дугаар тогтоолын хавсралтын дагуу даатгуулагч амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний цогц тусламж үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт хамрагдаагүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагадаа дараагийн удаа үйлчилгээний зардлын 25 хувийг өөрөө төлөх шийдвэр гарсан байна.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагад цаг авсан боловч тухайн цагтаа эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн буруугаас болж ирээгүй бол тухайн эмнэлэгтээ дахин амбулаторийн тусламж үйлчилгээ авахад 20 мянган төгрөгийг иргэн төлөх юм.

Цогц тусламж дотор хийгдсэн оношилгоо шинжилгээ нь Эрүүл мэндийн сайд Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалт”-д орсон нэгжийн үнэ нь 45 мянган төгрөг ба түүнээс дээш өртөг бүхий оношилгоо шинжилгээнд 30 хувийн хамтын төлбөрийг иргэн төлөхийг мөн тогтоолд тусгажээ. Гэхдээ дараах тохиолдолд хамтын төлбөр төлөхгүй байна. Үүнд:

  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  • Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг эх
  • Ял эдэлж байгаа ялтан
  • Жирэмсэн, төрөлт, төрсний дараа үетэй холбоотой эх барих зэрэг хүмүүс төлбөрөөс чөлөөлөгдөх заалттай аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22