Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 24, 25-ны бямба, ням гарагт 11.00-16.00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 гаруй хувь нь мөн энэ насныхан аж.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрч байжээ. Энэ үед эмнэлгийн дуудлага 325-аас тав дахин нэмэгдэж, 1592 орчимд хүрсэн байна.
Иймд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 29 мянга 315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн юм. Мөн томуугийн дэгдэлтийн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа нутаг дэвсгэрийнхээ бага насны хүүхэдтэй өрхүүдтэй утсаар холбогдох юм. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахын тулд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах боломжтой.
Харин эмнэлэгт очих боломжгүй тохиолдолд эмч, сувилагчдаас бүрдсэн явуулын баг гэрээр очиж вакцин хийхээр зохицуулжээ. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын явц 90 гаруй хувьд хүрээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
The daily rewards keep me coming back every single day. It is a great way to boost your balance while having fun. Visit logam88login for more.
Seems like the platform offers a lot, but understanding the core mechanics is key. For deeper insights, check out 4555 app ক্যাসিনো. Knowing the system helps more than just reading the sign-up steps!
Top notch gaming experience! The variety of slots is amazing and I love the daily bonuses they provide. Highly recommend checking out bdbt777.
Really impressed with the odds and the overall vibe of the site. It feels very secure and fair for the players. Give br79bet42 a try if you are looking for something fresh.