Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

2026-08-04 2177 15

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагийн мэдээлснээр “Тэгш өдөр тэгш, сондгой өдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох” аж. Есдүгээр сарын 1-ний өдөр ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно.

Энэ удаагийн хязгаарлалтын онцлог нь ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх явдал юм.

Харин дараах тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамаарахгүй. Үүнд:

  • хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
  • дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэл,
  • ажилчид, сургуулийн автобус,
  • стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • хүнсний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • оршуулгын үйл ажиллагаанд үйлчилж буй тээврийн хэрэгсэл,
  • жуулчин тээвэр,
  • эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээвэр,
  • хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай тээврийн хэрэгслүүд.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07