Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

2026-07-24 4579 20

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 жил “харуулдаж” ирсэн. Н.Учралын Засгийн газар хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээрээр ноогдол ашиг авах хугацааг наашлуулж энэ жилээс авахаар болсныг 6 дугаар сарын 30-нд мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ удаа Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв. Тэрбээр “Оюутолгой төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахална. 17 жилийн өмнө эхэлсэн Оюу толгойн төслийн үр өгөөж, анхны ноогдол ашгийг Монголчууд энэ жилдээ багтаан авна” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23