ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

2026-07-31 214 0

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Шинэ шийдвэрийн хүрээнд зарим төрлийн экспортод онцгой нөхцөл үйлчилнэ. Тодруулбал, есдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгч боловсруулах үйлдвэрүүд дизель түлш, усан онгоцны түлш болон газойлыг экспортлох боломжтой хэвээр байх ба Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээний нийлүүлэлт болон хүмүүнлэгийн тусламжийн ачилтууд хоригт хамрагдахгүй аж. Тиймээс Монгол Улс хоригт хамаарахгүй гэж үзэж болохоор байна.

ОХУ-ын шатахууны хомсдол, хориг болон бусад асуудлаар Financial Times болон  Reuters агентлагуудад гарсан мэдээллийг тоймлон хүргэвэл:

Financial Times-т 2026 оны 7-р сарын 23-нд мэдээлснээр, ОХУ шатахууны дотоодын хямралаа нөхөхийн тулд гадаадаас бензин худалдан авахаас өөр аргагүйд хүрээд байна.

Энэтхэгийн “Вадинар” боловсруулах үйлдвэрээс  42,000 тонн бензиний гаралт хийгдэж, Египетийн эрэг дээр өөр хөлөг онгоцоор дамнаж ачигдан, ОХУ-ын хойд нутгийн “Белое Море” терминалыг чиглэн явж байгааг мэдээлжээ. “Роснефть” компани  Энэтхэгийн “Вадинар” үйлдвэрийн 49 хувийг  нь эзэмшдэг аж.

Энэ нь хямрал эхэлснээс хойш гадаадаас авч буй хамгийн том шатахууны ачаа бөгөөд “Энэтхэгт боловсруулсан Оросын түүхий тос эргээд Орос руугаа бэлэн бүтээгдэхүүн болж очиж буй” инээдэмтэй боловч эмгэнэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Оросын дотоодын эх сурвалжийн (Price Benchmark Centre) мэдээлснээр Беларусийн тал зургадугаар  сард ОХУ руу 184,000 тонн бензин нийлүүлсэн нь өмнөх сараасаа гурав  дахин, өнгөрсөн оны мөн үеэс 184 дахин өссөн үзүүлэлт юм.

ОХУ-ын Шадар сайд Александр Новак долдугаар  сарын 25-нд Казахстанаас шатахуун авах боломжтойг дурдсан бөгөөд салбарын эх сурвалжуудын мэдээлснээр Казахстан долдугаар  сард Оросын төвийн бүс нутаг руу анхны 1,000 тонн бензиний туршилтын нийлүүлэлтийг хийжээ.

Оны эхнээс хойш ОХУ-д бензиний дундаж үнэ 19 хувиар өссөн бөгөөд долоодугаар сарын 27-ны байдлаар нэг литр бензиний улсын дундаж үнэ 77.89 рубльд хүрээд байна.

Мөн ургац хураалтын ажлыг дэмжих зорилгоор Засгийн газар газрын тосны компаниуд болон бүс нутгийн захиргаадын хооронд шууд гэрээ байгуулж, арваннэгдүгээр сарын 1 хүртэл тариаланчдад шатахууны нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангах шийдвэр гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27