Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

2026-08-07 2179 11

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жэйн Бэйкертэй уулзаж, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлж буй Pearson BTEC хөтөлбөрийн өнөөгийн хэрэгжилт, үр дүнг дүгнэж, цаашид олон улсын жишигт нийцсэн ур чадварт суурилсан сургалтыг өргөжүүлэх, политехник коллежуудад BTEC хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийг уялдуулах, багшийн чадавхыг бэхжүүлэх, чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, төгсөгчдийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай хэрэгжиж буй туршлагад үндэслэн хөдөө аж ахуй, зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, инженер зэрэг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Pearson BTEC хөтөлбөрийг үе шаттайгаар өргөжүүлэх, политехник коллежуудын хүчин чадал, бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Pearson нь дэлхийн боловсролын салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг бөгөөд 70 гаруй улсад боловсролын үнэлгээ, сургалтын хөтөлбөр, мэргэжлийн ур чадварын олон улсын стандарт, дижитал сургалтын шийдлийг хөгжүүлэн хэрэгжүүлдэг.

Тус байгууллагын BTEC хөтөлбөр нь үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн ур чадвар эзэмшүүлэх, төгсөгчдийн ажил эрхлэлт болон дээд боловсролд үргэлжлүүлэн суралцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07