Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

2026-10-22 165 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Өнөөгийн Улаанбаатар хотын үүслийн эхлэл нь 1639 онд Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэл дэх Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдсэн Өргөө юм. Өргөө нь 1639-1778 оны хооронд 28 удаа нүүдэллэж, Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Их хүрээг хаант Монгол Улсын Нийслэл хүрээ хэмээн зарласан бөгөөд 1924 оноос Улаанбаатар хот гэж нэрлэх болсон түүхтэй.

Нийслэлийн 387 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд:

  • 10 дугаар сарын 16-18: “Нэг нийслэл-Нэг зах зээл” үзэсгэлэн худалдаа
  • 10 дугаар сарын 16-22: “Улаанбаатар” олон улсын кино наадам
  • 10 дугаар сарын 24: Нийслэлийн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан
  • 10 дугаар сарын 27: Гандантэгчэнлин хийдээс нийслэлчүүдэд даатган ном хурна
  • 10 дугаар сарын 28: Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт, “Улаанбаатар” пянзны нээлт
  • 10 дугаар сарын 28-31: “Ulaanbaatar sale” хямдралтай худалдаа, үйлчилгээ
  • 10 дугаар сарын 29: Эзэн Богд Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх, нийслэлийн туг мандуулах ёслол, “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол, “Open mic” арга хэмжээ
  • 10 дугаар сарын 29: Чойжин ламын сүм музей болон Улаанбаатар хотын музей иргэдэд нээлттэй үйлчилнэ
  • 10 дугаар сарын 30: Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад төрийн дээд болон салбар, нийслэлийн одон, медаль гардуулах ёслол

Мөн “Хангарди” иргэдийн спорт наадам, Улаанбаатар хотын музейн зураг, үзмэр болон хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10