ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

2026-08-10 3776 16

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн захидал илгээсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад “Албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй бөгөөд Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн тайлбарлажээ.

Н.Түвшинбаяр нь өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээн, улмаар амь насанд нь хохирол учруулсан юм. Тиймээс 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19