Гандантэгчэнлин хийд Баривчлах төвтэй хамтран түр саатуулагдсан иргэдэд зориулсан зан үйлийн өрөөг байгуулжээ

2023-12-27 12369 0
Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд нийгмийн хариуцлагын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвтэй хамтран түр саатуулагдсан иргэдэд зориулсан зан үйлийн өрөөг шинээр байгуулж, /2023.12.26/ ашиглалтад оруулжээ.
Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна саатуулагдсан иргэдийн сэтгэл зүйг төлөвшүүлэн засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл оролцсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02