Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

2026-08-06 3980 21

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатарт 43 вагон цестерн буюу 580 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн оруулж ирсэн. Улмаар агуулахуудад буулгаж түгээлтийг хийж байгаа. Тодруулбал, өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 155 шатахуун түгээх станцад, орон нутгийн 80 шатахуун түгээх станцад түгээлт хийлээ.

800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна. Үүнтэй холбогдуулан үнийн зөвлөл хуралдана. БНХАУ, БНСУ улсаас импортлох бүтээгдэхүүний үнийг харгалзан үзнэ.

Үүнээс өмнө нөөцийг бүрдүүлж, тасалдахгүй байх тал дээр анхаарна. Цаашид шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах чиглэлд анхаарч ажиллана. Мөн 2028 онд ашиглалтад оруулах Газрын тос боловсруулах үйлдвэрээ газрын тосоор хангах ажлыг хийнэ, шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлнэ. Шатахууны хэрэглээ огцом нэмэгдэх болон үнэ савласан тохиолдолд шатахууны нөөцийг тогтвортой байлгах тал дээр анхаарч ажиллаж байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19