Жүжигчин Гэрэлмаагийн тоглосон дүрүүдийг амилуулсан “нууц хатагтай” хэн байв?

2023-08-20 435 0

Дуу хоолой, дууны өнгө гэдэг хэлэх гэснийг хүний сэтгэл зүрхэнд хүргэж чаддаг шидтэй. Үүний ганцхан жишээ нь “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөрийн дүр билээ л.

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул хоньчин Н.Дагийранз жараад жилийн тэртээ Хөхөө Намжил, Уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг шүлэглэн туурвиснаа морин хуурын эгшгэнд аялгуулан уншиж, Монголын Залуучууд оюутны их наадмын алтан медаль хүртэж байв. Төдөлгүй аймгийн Соёлын ордноос Монгол кино үйлдвэрт татагдсанаар Монголын уран сайхны 50 гаруй киноны гол болон туслах дүрд тоглон, гадаадын 300-гаад кинонд дуу оруулах урлагийн замыг нээсэн юм. Тэр дундаас “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны дүрд дуу оруулсан нь ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. Алдарт Цахиур Төмөрийн дүрд Дагийранз гуай л дуу оруулаагүйсэн бол “Тунгалаг Тамир” киноны тэр гайхамшигтай дүр ингэтэл үзэгчдийн зүрх сэтгэлд хүрэхгүй байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Тэгвэл “Ирж яваа цаг“-ийн Маралмаа, “Нандин эрдэнэ“-ийн Оюун гээд олон сайхан дүрийг амилуулсан жүжигчин Б.Гэрэлмаагийн тогло­сон дүрүүдийг бас нэгэн нууцлаг хатагтай амь оруулж байж.

Тэрбээр энэ тухайгаа “1984 онд Дээд сургуулиа төгсөөд Улсын Драмын Эрдмийн театрын бүрэлдэхүүнд орж цалин авч ажил амьдралын гараагаа эхэлсэн маань саяхан мэт. 25 номерын өрөөнд 2 дахь гэр мэт өглөөнөөс үдшийн тоглолт дуустал аж төрж байлаа. Гол дүр туслах дүр олны хэсэг гээд олон арван жүжигт гар бие оролцож явсан сайхан цаг үе. Театрын уран бүтээлч кинонд тоглох боломж багатай үе байлаа. Надад олон ч алдартай найруулагч нар кино зохиолоо уншуулж байсан. Даанч театрын уран бүтээл нэгдүгээрт тавигддаг байсан юм даа. Найруулагчдын кинонд тоглож чадаагүй ч ядаж дууг нь оруулж өгөөч гэсэн хүсэлт ирдэг нь их сайхан санагддаг байв. Орчуулгын болон эх орны олон кинонд дуу оруулсан даа. Байнга дууг нь оруулдаг ганц жүжигчинтэйгээ өнөөдрийг хүртэл нүүр тулж уулзаж явсангүй. Гэхдээ сураг тавьдаг их сайн яваад нь баярлаж бахархаж явдаг.
1986 он Ирж яваа цаг, Маралмаа
1986 он Нандин эрдэнэ Оюун
1987 он Би нисэх дуртай Бүсгүй Мандухай хатан кинонд Саахайн дүр гэх мэт дүрүүд нь дуу оруулах хувь тохиосон юм. Одоо үзэж дуугаа сонсох ч сайхан л байдаг. Хэчнээн сайхан дүрүүд. Жинхэнэ монгол бүсгүйн нандин чанар, мөн чанар шингэсэн сонгодог дүрүүд гэж би боддог. Илүү дутуугүй эгэл энгийн бидний үеийн төлөөлөл болсон дүрүүд. Жүжигчнийхээ хувьд ч хүний сэтгэлийн гүнд хайр энэрэл яруусал төрүүлсэн уран бүтээлчийн сэтгэлээ шингээсэн бүтээлүүд.
Гэрэлмаа бид 2 нүүр номын найзууд авч нүүр тулж уулзаж яваагүй танилууд билээ. Танд энэ хорвоогийн хамгийн нандин бүхнийг хүсэн ерөөж энэ постоороо хүндэтгэл илэрхийлье” хэмээн нүүр номын хуудаснаа бичжээ.

Хатагтай Н.Наранцэцэг танд ч бас сайн сайхныг хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04