ЭМДЕГ: Иргэд бодит эрэлтэд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ

2025-11-21 7357 2
Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын А/388 тушаалаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Энэ хүрээнд ЭМЯ-наас бодлогын баримт бичиг, холбогдох тушаал журмуудыг судалж, оновчтой саналуудыг боловсруулах үйл явц үргэлжилж байна.
ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатараар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж, ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нартай уулзжээ. Энэ үеэр сангийн төсөвтэй уялдуулан тусламж, үйлчилгээг худалдан авах цогц бодлогыг боловсруулах, шаардлагатай тушаал журмын өөрчлөлтийг хийх чиглэлээр санал солилцсон байна.
✅Ингэснээр даатгалын сангийн тэнцлийг хангах зохицуулалт бий болж, сонгон шалгаруулалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж тус газраас худалдан авах тусламж, үйлчилгээний бүтэц сайжирч, давхардмал болон шаардлагагүй үйлчилгээ буурах нөхцөл бүрдэх юм. Мөн иргэд бодит эрэлтэд нийцсэн, чанартай, хүртээмжтэй, шатлалтай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02