Л.Энх-Амгалан: Би багш нараа хамгаална, багш бүхэн “хүчирхийлэгч” биш

2023-12-22 5338 2
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг “ТDU” нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан.
Багшийн ёс зүйгүй үйлдлийн талаар эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр илрүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Би багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална,  салбар толгойлж байгаа хүний хувьд. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • яг өмөөрч чадах уу. Чадаж байвал сайн л  бна. Сургуулийг  бүхлээр нь базчихдаг хэлтэй амтай эцэг эхчүүд бна. Тэдэнд  арга хэмжээ авдаггүй өөрсдийгөө зөв гээд ямагт итгэчихсэн сэтгэцийн гэмээр  хүмүүс олон болж амьдралынхаа стресс бухимдлыг гаргадаг хамгийн зөөлөн талбар сургууль багш нар луу дайрдаг болж үүнээс залуу багш нар халширч багш ховордож бна .Юм л бол дээш нь  доош нь хэлнэ гомдолтой гэж айлган сүрдүүлнэ .Яг нөгөө үнэг шаазгайг сүрдүүлж өндгийг нь авдаг үлгэр адил  болсон хүүхдээ дээд зэргийн өмөөрнө  .Хүүхэд нь том болоод нийгэмд гарахаар ямар  хүн болох нь үнэхээр тодорхой харагддаг даа хөөрхий .

    • Ёстой яг үнэн. Ганц сургуулийг биш яамыг цагдааг ч гэсэн базчихсан эрүүл бус эмээ өвөө байхад яалтай. Онцлог нь ямарч барьсан баримт нотолгоогүй эго өндөртэй иймэрхүү хүн сүгнүүдэд дээр доргүй үйлчилдэг болсон нь үнэхээр харамсалтай. Цаана нь түмний бусад хүүхдүүдийг юу ч биш болгосон гүтгэлэг доромжлол нь эцэстээ тулсан хүмүүстэй ажиллаж байхаар мөрөөрөө шал ч болсон угаагаад явсан нь дээр байхаа.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18