Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг өчигдөр эх оронд нь авчирлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн албанд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү түүхэн чухал шийдвэрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан салбар дундын ажлын хэсэг (ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГЕГ, ИНЕГ зэрэг) байгуулагдаж, мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлтийг үе шаттайгаар хангаж, Монгол түмний их баяр наадмын босгон дээр монгол морьдоо эх орондоо авчирчээ.

Эх орон, ард түмнийхээ хүндэтгэл, бахархал болж Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг хүлээн авах үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, БНСВУ-ын НАБЯ-ны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй (ажлын хэсгийн ахлагч), БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгуен Ту Нгиа Дук болон дээрх 20 адууны цаашдын арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид оролцов.
Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлт, ложистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компаниуд хариуцан зохион байгуулав.
Анх 2019 оны долоодугаар сард Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн алба үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнам улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байсан юм.
Өнгөрсөн хугацаанд Вьетнамын тал адууг арчлан хамгаалах, сургах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онуудад харилцан төлөөлөгчдөө илгээж, мэргэжлийн сургалт, туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулсан юм.
Мөн Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны ажлын хэсэг энэ сарын 4-7-нд Монгол Улсад ажиллав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/6EAo2
https://shorturl.fm/jTsNR
https://shorturl.fm/IFzrB
https://shorturl.fm/YJPJf
https://shorturl.fm/6giKv
https://shorturl.fm/2mDhl
Simple, clean, and effective. I don’t like complicated setups, and this one gets the job done perfectly. Big thanks to ricowinlogin for the great service.
Finally found a platform that actually pays out quickly. The interface is very user friendly and I love the variety of options here. Highly recommend vnmaxbet for everyone.
Best spot for quick logins and instant action. I really appreciate how stable the connection is whenever I play on my phone. Cheers to 8jililogin
The app is incredibly responsive and doesn’t lag at all. It’s perfect for playing on the go. Just downloaded 369jlapp and it is awesome.
The login process is so fast and I never have issues accessing my account. Really impressed with the service at 6jililogin.
Best slot experience I have had in a while. The bonuses are generous and the support team is very helpful. Cheers to mpo1881slot.
I love the slot selection and the bonuses for new members are generous. Such a fun way to spend the weekend at poneclubslot.
My friends told me about this place and it did not disappoint. Very fair odds and a great community. bd6777det is my new favorite.