Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

2026-06-23 1813 14

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, аймгуудын ойн баяр наадмын тов гарчээ.

Энэ жилийн тухайд “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас наадмынхаа товыг наашлуулах чиглэл өгсөн байна. Гэхдээ баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан байна. Түүнчлэн таван аймаг наадмаа бүсийн даншигтай хамтатгахаар шийдвэрлэжээ. Налайх дүүргийн тухайд наадмынхаа товыг зарлаагүй байна.

Аймгуудын баяр наадмын товыг хүргэе.

Архангай 7-р сарын 8, 9

Баянхонгор 7-р сарын 25, 26 (Хангайн бүсийн даншиг наадам болно)

Булган 7-р сарын 8, 9

Говь-Алтай 7-р сарын 8, 9

Говьсүмбэр 7-р сарын 8, 9

Дархан-Уул 7-р сарын 8-10

Дорноговь 7-р сарын 6, 7

Дорнод 7-р сарын 8, 9

Завхан 7-р сарын 24-26 (Баруун бүсийн даншиг наадам болно)

Орхон 7-р сарын 24-26 (50 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам болно)

Өвөрхангай 7-р сарын 8, 9

Өмнөговь 7-р сарын 8, 9

Сүхбаатар 7-р сарын 24-26 (Зүүн бүсийн даншиг наадам болно)

Сэлэнгэ 7-р сарын 8, 9

Төв 7-р сарын 8-10

Хөвсгөл 7-р сарын 8, 9

Хэнтий 7-р сарын 8, 9

Дундговь 7-р сарын 24-26 (Зүүн бүсийн даншиг наадам болно)

Багануур 7-р сарын 9, 10

Багахангай 7-р сарын 9, 10-нд наадмаа зохион байгуулахаар товложээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02