Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

2026-07-08 2350 51

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зөвлөлийн гишүүдийн 55 хувийн саналаар өмнө гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингэснээр Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй болж байна.

Улсын арслан Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:

  • 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
  • 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон билээ.

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан 6-р сарын 7-ны өдөр болсон. Уг барилдааны 6-гийн даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын начин Б.Сосорбарамтай барилдаж, өвдөг шороодохдоо давсан бөхөө ёвроод авсан үйлдэлд нь тийн хариуцлага тооцсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10