Дуулахад тархи илүү эрчимтэй ажиллаж, ой санамж сайжирдаг

2023-08-20 482 0

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлдөг байна.

*Дуулах нь хүний биед “тохирсон зөв“ хэлбэлзлийг үүсгэж өгснөөр амьдрах хүч тэнхээг нэмэгдүүлдэг.
*Дуулахад хүний тархинд тусгай бодисууд нийлэгжснээр бие сэтгэл тайвширч жаргалыг мэдэрдэг.

  • Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүү хоолойнд байрлах лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг дэмжиж сайжруулдаг.
  • Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг ба тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.
  • Дуулах нь амьсгалын дасгал болдог төдийгүй уушигны өвчлөлийг эдгээж цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлөөс сэргийлдэг.
  • Тогтмол дуулснаар хүний биеийн дархлаа болох иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.
  • Ээрч түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг буюу ярианы дикц сайжирдаг.
  • Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд ч нөлөөлдөг байна. Илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог гэнэ.
  • Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.
    *Мэргэжилтнүүд дуулах нь хурхирах явдлыг багасгаж, сайн унтаж амрахад тусалдаг гэжээ. Тухайлбал, Alise Ojay гэх нэгэн дууны багш найздаа хоолойны дасгал хийхийг зөвлөж хурхирч унтдаг зуршлыг нь зассан түүх ч бий. Энэ төрлийн дасгал хийх, дуулах нь амьсгалын замыг чөлөөлж, хоолойн булчинг чангалж байдаг тул унтах үед хурхирах явдлыг засдаг ажээ.
    *Түүгээр ч зогсохгүй найз нөхөдтэйгөө караокед дуулсан ч, найрал дуу хамт олноороо дуулсан ч энэ нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй нийгмийн амьдралд тань сайн нөлөө үзүүлнэ. Хамтдаа дуу дуулах нь хүмүүсийг өөр хоорондоо холбоо хамааралтай, сайн харилцаатай гэх мэдрэмжийг төрүүлдэг тул дуулах нь таныг нийгэмших, өөртөө итгэх итгэл нэмэгдэхэд тусална. *Сэтгэл гутралыг давах хамгийн энгийн жор бол дуулах. Дуулах үед хүний биед аз жаргалын даавар буюу эндорфин даавар ихээр ялгардаг байна.

Иймд мэргэ­жилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж АВАРГА боллоо

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-1

2024-04-20

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30