Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

2026-07-02 6687 37

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн дуучин Жавхлан цөөрмийг нуур болгож, хил дамнан үнэнч фэн эгч дүүстэй болчихсон байх нь энүүхэнд.

Товчхондоо Жавхлангийн “юмс” гайхаш төрүүлмээр. С.Жавхлангийн дуулсан “Дарьганга нутаг” дуу үнэхээр сайхан үгтэй. Алтан овоо, Шилийн богд, Дарьганга нутгийн тухай сэтгэлд буутал уянгалах уг дууны клипний зургийг Налайхын цаахна байх нэгэн жижигхэн цөөрмийн дэргэд авчээ. Мөн Жавхлан гавьяат клипэн дээрээ цагаан цамцаа дэрвүүлэн, гараа алдлан дуулж зогсдог толгод бол дээрх цөөрмийн дунд байх довцог аж. Ширгэх дөхсөн жижигхэн цөөрмийг Алтан овоо, Шилийн богд, Дарьганга нутаг, нуур шиг харагдуулж чадсан нь Жавхлангийн багийнхны амжилт биш гэж үү.

Түүгээр ч зогсохгүй Манжуурын наахна байх Алтан-Эмээлд ч нэгэн клипнийхээ зургийг авсан АЖ тэр хавьдаа л гуутай бурхан юм билээ. Монголчуудын “Улаантуяа эгч улам хөөрхөн болжээ“ гэсээр зайлшгүй буудаллан өнгөрдөг Улаантуяа эгчийнд “гавьяат”-ын гарын үсэг бүхий арьсан зураг хүндтэй байр эзэлдэг төдийгүй орох бүрт дуулсан дуу нь хангинаж байх жишээтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10