Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

2026-07-06 195 1

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Одоогийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтон, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жил Адууны баяртай холбоотойгоор найман аймгийн наадмыг долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэрэг багтахгүй байх магадлалтай. Тэгш ой тохиож байгаатай холбогдуулан монгол туургатнуудаас бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгч байна. Тувагаас хоёр, Өвөрмонголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн. Одоогоор барилдуулах эсэхийг эцэслэн шийдээгүй. Цолтой бөхчүүд хангалттай их байгаа тул цэргүүдээс барилдуулах боломжгүй. Үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг энэ сарын 10-ны өдөр эхлүүлэхээр албан ёсоор товлосон. Нэгийн давааны барилдааныг бөх сонирхогчид үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин хоёр, гурвын давааг наадмын нээлтийн дараа явуулна. Дөрвийн даваанаас хойших барилдаан наадмын хаалтын өдөр буюу 12-нд үргэлжилнэ” гэв.

Мөн тэрбээр “Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг маргааш гэхэд эцэслэн шийднэ. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допинг илэрсэнтэй бол маргахгүй, харин процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасныг арбитрын шүүх хангаж ажилласан. Гэхдээ энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй. Шүүхийн маргааныг эцэслэн шийдээгүй байгаа. Мөн допингийн байгууллагаас барилдуул гэсэн санал ирээгүй. М.Бадарч гардийн хувьд дөрвөн жилээр эрхийг нь хассан тогтоол нь хэвээрээ үйлчилж байгаа. Тиймээс барилдуулахгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03