“Хүрээ цам-Даншиг наадам”-ын түрүү бөхөөр улсын заан Д.Анар тодорчээ

2026-06-29 1670 13

Нийслэлийн иргэдийн баяр  “Хүрээ цам-Даншиг наадам” Хүй долоон худагт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 224 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэлээ.

Тэрбээр наадмын тухай сэтгэгдлээ “Даншиг наадамд алгасалгүй барилддаг. Наадмын өмнө цочроогоо гаргаад, сайхан барилдаан боллоо” хэмээн хуучилжээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-119 анги, “Дүнжингарав” дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Булган” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарч, дунд шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, улсын харцага М.Бэлгүтэй, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдсэн байна.

Даншигийн түрүү бөх 30, үзүүр бөх 20, их шөвгийн бөхчүүд тус бүр 14, дунд шөвгийн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал хүртжээ.

Мөн тус даншиг наадмын Үндэсний сур харвааны тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрыг тодруулжээ.

Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10