Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх улсын наадамд зодоглоно

2026-07-01 174 0

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн баяр наадмаар нийт  1024 бөх улсын наадамд зодоглохоор болсон тухай мэдээллээ.

Түүнийг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн билээ.

Энэ удаагийн бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулахаар болжээ.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр “Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог бий. Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан.

Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно.

Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлнэ.

Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Монголчууд бидний соёл уламжлалын дагуу гадаадын зочиддоо үнэ төлбөргүй урилга тарааж байгаа.

Нийт 208 орчим аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний эрхийг олгоно. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газартай холбогдох компаниуд нь хамтраад олон улсын хоолны өдөрлөг арга хэмжээ явагдана. Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа урьж, тусгайлан зассан талбай дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, зарж борлуулах үйл ажиллагаа болно” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх улсын наадамд зодоглоно

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн баяр наа

2026-07-01

Ц.Магалжав: Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.

2026-06-30

Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 48 цагаар түр хойшлуулжээ

Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу энэ сарын 30-аас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээ

2026-06-30