Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөл болон Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдахаас гадна Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залах зэрэг шашин соёлын томоохон зан үйлүүдийг Гандантэгчэнлин хийдийн 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэн явуулахаар цамын их дэг сургуулилтаа хангаж байгаа аж.
Харин энэ жилийн наадмаар гурван насны морины уралдаан, жороо морины уралдаан болон морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Малын шүлхий өвчний дэгдэлт, тархалтаас сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ.
Энэ жилийн бөхийн барилдааны түрүүлсэн бөх 30, үзүүрлэсэн бөх 20, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн шагнал хүртэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/1xgr5
https://shorturl.fm/LAkBr
https://shorturl.fm/IxlkG
That Team Spirit run was insane! Seriously clutch plays. Thinking of branching into online casino games too, heard good things about kkkph – seems legit for Filipino players with easy app access! Great article, btw.
https://shorturl.fm/Urs05
I love how user friendly this layout is. Even my buddy who is bad with tech could use it without any issues. mmlucky888 is the way to go.
Quick and easy access is exactly what I needed. No more struggling with passwords or slow loading screens. Thanks chelsea888login.
For any soccer fan out there this is the ultimate destination. The odds are competitive and the updates are real time. Love winnerbetsoccer.