Жүжигчин Э.Пүрэвжаргал мэргэжлээ “сольжээ”

2020-10-13 1879 0

“37-р точка”, “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргалыг үзэгчид “Бүтэн амьдрал” цувралын Цэнгэлмаа буюу нууц амрагийн дүрээр нь илүүтэй мэдэх болсон.

Өөрийгөө эршүүд зан, шударга яриатай гэж тодорхойлдог тэрээр тулааны урлагаар хичээллэдэг бас адал явдалт, тулаант кинонд баатрын дүр бүтээхийг мөрөөддөг нэгэн.

Саяхан тэрээр мэргэжлээ “сольж”, улсын байцаагч болжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сарын аяны хүрээнд жүжигчин бүсгүй цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчаар нэг өдөр ажиллажээ. Э.Пүрэвжаргал Эрдэнэт үйлдвэр болон шүдний эмнэлэг зэрэг цацрагийн үүсгүүр ашиглагч байгууллагад ажиллан хэмжилт хийж, цөмийн технологийг аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байгааг энгийнээр харуулахыг зорьсон гэнэ.

Нэг өдөр мэргэжлээ сольж улсын байцаагч болсон тэрээр “Жүжигчин мэргэжлийн нэг сайхан нь энэ. Өөрийн огт мэддэггүй салбарынхаа тухай богинохон хугацаанд өргөн хүрээтэй мэдээллийг авч чаддаг. Цөмийн технологи гэж кинон дээрээс л харж, аймаар гэсэн ойлголтыг авч байсан шүү дээ бид. Тэгвэл гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй цацрагаас иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг буянтай бас хүнд хэцүү ажлыг улсын байцаагчид маань хийдэг юм байна” хэмээн ярьжээ.

Пунтик буюу жүжигчин Э.Пүрэвжаргалд улсын байцаагчийн хувцас зохисон гэж ванлий. Түүний оролцсон “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлгийг доорх холбоосоор үзэх боломжтой юм байна.

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/380990699573369/?t=106

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19

Б.Болор: Дэлхийн миссийн тайзан дээр Монгол бүжгээ гурвантаа бүжлээ

71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо амжилттай болж Чех улсын гоо бүсгүй

2024-03-13