Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оногдууллаа

2020-07-07 997 1

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Уг шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр ийнхүү шийдвэрээ гаргаж байгаа юм.

Шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар, Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Мөн тэдний нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгох ялын үнийн дүнг хэсэгчлэн төлөхөөр заажээ.

Нийслэлийн проку­рорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны Тавдугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан билээ.

Шүүгдэгч Н.Алтан­сувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийд­вэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноон Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижир­жаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийд­вэрлэлээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг төлөөлж түүний аав Б.Нямтайшир СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардан авсан билээ. Тэрээр “…Нэр дэвших тогтоолоо гардан авсан байхад түүнийг цагдан хорьсон. Энэ нь сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл. Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа” хэмээж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Номт тийм муу залуу бишдээ хүн чанартай гэж ярьдаг юм билээ ядарсанд тустай задарсанд чанга бх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24