УИХ-ын “ЦАХИМ ЧУУЛГАН”-аар ямар асуудал хэлэлцэх вэ?

2020-04-06 1426 0

Өнөөдөр 12:00 цагт УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно. Энэ удаагийн чуулган цахим хэлбэрээр явагдана гэдгээрээ онцлог. Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болсон тул гишүүдийг нэг дор цуглуулахгүй байх зохицуулалтыг хийснээ өнгөрөгч 7 хоногт мэдээлсэн билээ.  

Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 

Мөн “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам” баталж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулахаар болсон байна.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

-УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

-“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

-“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол   Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан; 

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт; 

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл болон бусад, асуудлуудыг хэлэлцэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10

АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "А

2025-10-02