Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2026-07-23 1334 2

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын барилга угсралт 80 орчим хувьтай үргэлжилж байгааг Францын “Пома” группийн инженерүүд мэдээллээ.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд нэг кабинаар хийсэн туршилт амжилттай болсон бөгөөд ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 20-ны хооронд үндсэн туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүний дараа улсын комисст хүлээлгэн өгч, улмаар энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулах аж.

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 километр урттай уг дүүжин замаар нийт 98 кабин зорчино. Нэг кабин нь 10 хүний суудалтай, 800 килограммын даацтай бөгөөд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой аж. Дүүжин замын ган баганын өндөр нь 7-42 метрийн хооронд байна. Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Аюулгүй байдлын тухайд, дүүжин тээвэрт иргэдийг аврах зориулалтын тусгай төхөөрөмжүүд дагалдан ирсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдыг өндрөөс иргэдийг хэрхэн аврах сургалтад хамруулж байна. Бусад улс орнуудын сүүлийн 15–20 жилийн статистик мэдээллээс харахад, дүүжин тээвэрт гарсан хамгийн сүүлийн гэмтэл нь гурван кабин хоорондоо хэт ойртсон тохиолдол байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06