Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

2026-07-21 2244 4

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд  Н.Номтойбаяр:

-Засгийн газрын хуралдаанаас бензин түлшний нийлүүлэлт, хадгалалт, нөөцтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан. Ер нь бол бензин түлшний нөөц олон талт эх үүсвэртэй болох нь чухал. Улсын нөөцийн хүрээнд бензин хадгалах савнуудын дийлэнх нь ажилладаггүй. Тийм учраас стандартад нийцсэн байдлаар шинэчлэх шаардлагатай байна. Мөн цахилгаан, дулааны үнийг зах зээлийн зарчимтай нийлүүлж нэмэхээс өөр арга байхгүй.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ажлыг шалгах ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаад 21 аймгаар тойрч ажиллана. Наймдугаар сарын 1-ээс хойш баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоно. Ховд, Баян-Өлгий аймаг шүлхийн өвчлөлтэй холбоотойгоор наймдугаар сарын 1-нд наадмаа хийхээр болсон.

Дэлхийн адууны өдөр болон тэгш ой тохиосон баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбум төгрөг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүгээр үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийг санхүүжүүлнэ. Үндэсний их баяр наадмаа хийх томоохон цогц дэд бүтцийг Хүй долоон худагт иргэдийн сайн дурын хандиваар барихаар төлөвлөж байна. 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа.

Мөн энэ жил улсын том цолтой бөхчүүдээс урьдчилж допингийн шинжилгээ авсан нь үр дүнтэй байлаа. Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Аймгийн цолтой бөхөөс допинг илэрсэн байх магадлалтай байгаа. Энэ жил морьдын сэрвээг хэмжих шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ганц, хоёр алдаа гарсныг эс тооцвол амжилттай байсан. Тиймээс цаашдаа хурдан морины сэрвээний хэмжилттэй холбоотой асуудал гарахгүй болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10