Увс аймагт 3.6, Өвөрхангай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2026-07-21 1871 5

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Увс аймгийн Ховд сумын Ачит багийн “Усан хоол” гэдэг газарт 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23:51:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон 23:58 цагт цахим шуудангаар мэдээлжээ.

Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газраас Ховд сумын иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохирол, гэмтэлгүй талаар мэдээлсэн байна.

Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт долоодугаар сарын 19-ний өдрийн 07:39:23 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь Богд сумын төвөөс баруун хойд зүгт 31 км, Баруунбаян-Улаан сумын төвөөс зүүн урд зүгт 52 км, Гучин-Ус сумын төвөөс баруун урд зүгт 71 км-ийн зайд мэдрэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07