Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

2026-07-22 4413 5
ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлжээ.
Лабораторийн шинжилгээний дүнгээр дараах бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
  1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам);
  2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам);
  3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд);
  4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам);
  5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам);
  6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
Сумын заан Б.Батжаргал, аймгийн заан М.Тэгшбаяр нар Говьсүмбэр, Төв аймгийн баяр наадамд түрүүлж, тус бүр аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Т.Төгсдөлгөөн Өмнөговийн баяр наадамд үзүүрлэсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19