Э.Бадар-Ууган: Спорт нэг хүнээр дутдаггүй юм…

2021-09-09 891 0

Монголын боксын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон билээ.

Шинэ гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргасан байна. 

Мөн удахгүй болох боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Энэ талаар Боксийн холбооноос “Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Дэлхийн аварга маш ойрхон дөхсөн байхад шигшээ багийн гишүүн шөнийн 2 цагт архи уугаад явж буй нь буруу юм. Мөн энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан. Хөдөлмөрийн баатар, гавьяат байх нь хамаагүй, цаашид улам хатуу сахилга бат, ёс зүйтэй байна. Цагдаагийн асуудал цагдаа дээрээ шийдэгдэнэ. Зодоон нүдээг нь тэнд шийднэ. Бид нар тамирчны ёс зүйг ярина. Боксын холбооны удирдлагын шинэ бүрэлдэхүүн өмнөх асуудлыг сөхөөгүй, мэдэхгүй” гэлээ.

Харин Боксын холбооны зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган “Сайн тамирчнаа алдлаа гээд байх шиг байна. Спорт нэг хүнээр дутдаггүй. Энэ бол спортын ардчилал. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтдэггүй. Хоёр, гурав дахь тамирчдыг бэлэн байлгаж, бэлдэж байдаг. Спорт тэр дундаа боксын спорт хатуу. Маш их сахилга бат, диктатуртай байх ёстой. Энэ шийдвэр цааш цаашдын тамирчдад ч хамаатай” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04