Х.Ариунаа: Салбарын сайд нь ажилчдынхаа цалинг нэмээд өг гэж нэг ч удаа хэлсэнгүй

2021-07-06 639 0

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зөвхөн улаан бүсэд ажиллаж буй 16 мянган эмч, ажилчдын бус эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн боловч шат шатандаа одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй тул салбарын төлөөлөл төв талбайд жагсаж эхлээд байгаа юм.

Тэд нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, улсын дундажтай адил цалин авахыг хүсэж байна. Халдвар авсан сувилагчид эргээд ажилдаа ороход нь 50 мянган төгрөгийн цалин өгч байна.

Гэтэл цалин нь халдварын эсрэг эм авахад хаанаа ч хүрэхгүй байгаа учраас зурагтаа зараад эмээ авч байна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:Салбарын сайд нь ажилчдынхаа цалинг нэмээд өг гэж нэг ч удаа хэлсэнгүй.

Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 30 гаруй настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар аваад байна.

Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй.

Түр хорооны дарга Их эмч н.Анхболд:

Цар тахал гарснаас хойш хэн ч хойш суугаагүй, хэн ч шантарсангүй. Улсын дундаж цалин эрүүл мэндийн салбарын дундаж цалингаас хоёр дахин илүү байна. Цар тахлын фронтод зогсож байгаа эмч нар өдөр, шөнөгүй, гурав дахин өндөр ачаалалтай ажиллаж байна. Ингэж их ажиллаж байж улсын дундажад хүрэхгүй цалин авч байгаа нь гутамшигтай байна.

Илүү цагийн урамшуулал байтугай цар тахалд өртсөний нөхөн олговор одоо хүртэл олгогдоогүй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 30 мянган төгрөгийн илүү цалинтай хүмүүс манай салбарт маш олон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02