Энэ сарын 14-нд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

2021-04-12 1392 0

2021 оны 04 дүгээр сарын 12-оос 04 дүгээр сарын 19-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Анхааруулга мэдээ: 14-нд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын саваар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 14-15-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02