Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчрах ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 1000 гаруй иргэн эх нутагтаа ирээд байна. Хамгийн сүүлд буюу 03 сарын 19-ний Стамбул-Улаанбаатарын нислэгээр 252 иргэн ирлээ. БНТУ-аас иргэдээ авах ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон ХӨСҮТ-ийн эмч оролцсон юм. Өдгөө тэд журмын дагуу тусгаарлагдаад байна. Бид Туркээс иргэдээ авах ажиллагаанд оролцоод ирсэн Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргалтай утсаар холбогдож нөхцөл байдал ямар байсан талаар тодрууллаа.
-Өдрийн мэнд. Сайн явж ирэв үү та?
-Өдрийн мэнд. МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр улсын байцаагч Б.Баярсүрэн бид хоёр ХӨСҮТ-ийн эмч М.Ууганчимэгийн хамт явж үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгээд ирлээ.
-Гадаадад байгаа иргэдээ авах нислэгийн хоёрт нь мэргэжлийн хяналтын байцаагчид оролцлоо. Яг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-ХӨСҮТ-ийн эмч, манай байцаагч бид гурав Улаанбаатараас Стамбул руу зорчигчоор явсан. Энгийн зорчигч гадны оронд очихдоо хяналтын цэгээр штамп даруулж гарах гээд ямар шат дамжлага дамждаг вэ, яг тэр журмаар гарсан. Түүний дараа онгоцондоо буцаж ирээд хамгаалах хувцсаа өмсөн зорчигчдоо авч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадны оронд байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрах шийдвэр гаргасанд маш их баярласнаа хэлж байсан. Надад ч гэсэн үнэхээр зөв шийдвэр гэж бодогдсон. Сая л гэхэд хагалгаанд ороод удаагүй байгаа, жирэмсэн, өндөр настай, нялх хүүхэдтэй хүмүүс л ирсэн. Анх тэднээс бага зэргийн түгшүүр ажиглагдсан ч “Эх орондоо, гэртээ харих гэж байгаа болохоор сэтгэл санаа сайхан байна” гэцгээж байсан.
-Цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархаахгүй байхын тулд чиг үүргийн байгууллагын алба хаагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Тэр дундаа мэргэжлийн хяналтын байцаагчид хамгийн түрүүнд эрсдэлтэй нүүр тулдаг. Таны ажил хэрхэн эхэлж бас дуусав, энэ захиалгат нислэгийн үеэр?
-Стамбул-Улаанбаатарын нислэг нэг талдаа найман цагийн нислэг байсан. Онгоцны хүзүүвч буюу В-14 гарц дээрээс зорчигчдын халууныг нэг бүрчлэн үзэж тэмдэглэн нэвтрүүлэхээс ажил маань эхэлсэн. Мөн онгоцны үйлчлэгчид зорчигчдын амны хаалтыг солиулж, гарыг халдваргүйжүүлэн оруулсан. Зорчигчдыг суудлаа эзэлсний дараа коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх болон эрүүл мэндийн хяналтын хуудсыг хэрхэн бөглөх тухай зөвлөмжийг асуумжийн /эрүүл мэндийн хяналтын хуудас/ хамт тарааж өгсөн. Зөвхөн зөвлөмж, эрүүл мэндийн хяналтын хуудсаа тараахад бараг цаг гаруйн хугацаа өнгөрсөн. Хоёулаа зэрэг явахад л.
Зорчигчдод зөвлөгөө өгч бас асуултад нь хариулахаар цаг их орж байгаа юм. Дараа нь эрүүл мэндийн хяналтын хуудсаа хурааж аваад тандалт хийх, зорчигчдын биеийн халууныг хэмжихэд лав л дөрвөн цаг гаруйн хугацаа зарцуулсан. Суудлын дугаарыг нь нэг бүрчлэн тулгана, хэрэв сольсон бол хэн ямар суудалд суув гээд бүгдийг нягтална. Эрүүл мэндийн хуудас дээр бичсэн болон зорчигчдын халууныг үзсэн тэмдэглэлд үндэслэн эрүүл мэндийн байдлаар нь эрэмбэлнэ. Ер нь л бараг онгоц Улаанбаатарт газардахтай зэрэгцээд л ажлаа дууссан. Олон цагийн нислэг байсан тулдаа л бид хоёр амжсан. Ирээд эрэмбэлснийхээ дагуу 20 гаруй хүнийг ХӨСҮТ-д, үлдсэн хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлсэн.
-Иргэд та бүхний тавьсан шаардлагыг хэр хүлээж авч байна. Харилцахад хүндрэл бэрхшээл гарах юм уу?
-Иргэд бидний тавьсан шаардлагыг маш сайн хүлээж авсан. Тэр нь их урам зориг өгсөн. Зарим нэг хүүхэд амны хаалтаа зүүж чадахгүй, авч хаях гээд байсныг эс тооцвол зорчигчдын зүгээс ямар нэг асуудал гараагүй. Эх орондоо ирж байгаадаа л тэд их баяртай байсан.
-Олон цагийн турш агаар нэвтрэхгүй битүү хувцастай байх мэдээж амаргүй байсан байх?
-Урьд нь H1N1 вирусийн халдварын үед тусгаарлах өрөөнд хувийн хамгаалах хэрэгслээ өмсөөд арав орчим цаг ажиллах үе тохиолдож байсан л даа. Тэгэхээр амьсгаа давчдах, хөлрөх бол энүүхэнд. Маш их хөлөрдөг. Гэхдээ агаарын хөлөгт ийм хувцастай байх, нааш цааш байнга хөдөлгөөнд орших өөр юм байна лээ. Хамгийн сүүлийн тав зургаан эгнээг шалгах үед толгой эргээд их эвгүй байсан. Бас шил цантаад эрүүл мэндийн хяналтын хуудсаа хянаж эрэмбэлэхэд жаахан хүндрэлтэй байсан. Зорчигчдын асуултад хариулж, нэг бүрчлэн эрүүл мэндийн хуудсаа бөглөх зааварчилгаа өгөхөөр ам их хатсан. /Инээв/ Гэхдээ бид ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ.
Энэ дашрамд УОК, ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, цагдаа, хил хамгаалах, гааль гээд хамтран ажиллаж байгаа бүх байгууллагынхаа албан хаагчдад иргэнийхээ хувиар талархал илэрхийлж, амжилт хүсье. Тэр тусмаа мэргэжлийн хяналтынхандаа амжилт хүсэж, бид хамтдаа бүхнийг даван туулж чадна аа гэж хэлмээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 cэтгэгдэлтэй
Манай 2 байцаагч сайн ажилласан шүү. Эрүүл энхийг хүсье.
Төр түмний төлөө 2 гүй сэтгэлээр ажиллаж байгаа улсын байцаагчиддаа амжилт, эрүүл энхийг хүсье.
Мэргэжил нэгт байцаагч нар үүргээ сайн гүйцэтгэж байгааг уншаад үнэхээр их бахархлаа. Та нартаа ажлын амжилт хүсч эрүүл энх эрч хүчтэй байхыг ерөөе
Gehdee Bite sain bodooroi. Haldbaraas sain hamgaalah.
Gongratulations. MXG.iinhan mash myndag ajillaj bna. Jargaldaa eruul enhiig husie.
B Gargal B Bayrsvren nartaa bayrlalaa
Hyatad bol iim huwtsastai hunee yag 4n tsag l ajilluuldag bsn gesn 10 tsag dendnee. Bie zasah huwtsasaa tailah uedee yaarch sandarch aldaa gargah magadlal mash undur geden shuu
Hariutssan ajlaa hen ch bsn hiine
Галын шугаманд ажилласан та нартаа баярлалаа эрүүл энхийг хүсье
Emch nartaa eruul enhiig husie Az jargal husie bayr hurgie buren hamgaalah hubtsastai ajillahad hetsuu bi tahliin golomtond orood 24 tsag bituu hubtsastai ajillaj bailaa suuldee obchin l abchihgui bol geed ter berhsheeliig toohoo bolichihdgiin bna le emch nar mundag shuu
Ta buhend eruul enhiig hisye
Хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар коронавируст халдвараас урьдчилан сэргийлж тэргүүн эгнээнд мэргэжлийн өндөр түвшин халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж нийгмийн эрүүл мэндийн төлөө маш сайн ажиллаж байгаад бахархаж байна.Хамтдаа бүгдийг даваад гарнаа…
Амжилт хүсье.
Төрд тангараг өргөсөн албан хаагчид ажлаа хийж явна гэж бод доо та бүхэнд ажлын амжилт хүсье
Ta 2too bolon buh gamshigtai ene ovchnii golomtiig hariutsaj ajillaj bgaa humuustee ajliin amijlt husei bid chadnaa
Та бүхэнд ажлын амжилт хүсье. Жаргалмаадаа тусгайлан баяр хүргэе.
Эрүүл энх саруул сайхан байх болтугай
Нэргүй олон баатарлаг хүмүүс юмаа. Сайн цаг ирсэний дараа төр засаг ХМХ ийн энэ хүмүүсээ энгэр цоолоорой
Ингэж ажиллаж өөрийгөө болон гэр бүлээ золиослон байж эх орондоо авчирч байхад ирсэн хүмүүс нь яасан арилсан дотортой улсууд байдгийн.. Байсан газар нь буцаачихмаар ….
Эх орноо зорьсон иргэдээ авч ирсэн, МИАТ-ын онгоцны экипаж, ХӨСҮТ-ийн эмч,Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны ЭАХХХУлсын ахлах байцаагч Б.Жаргал, ЭАХХХУБ Б.Баярсүрэн нартаа баярлаж талархсанаа хамт олныхоо өмнөөс илэрхийльe.Мөн эх орондоо газардахад хүлээн авсан бүх байгууллагуудын алба хаагчиддаа баярлалаа.Бид чаднаа.
Mundag
10 jiliin angiin ohin maani bn haluun tseg deer mundag ajillaj bga nzdaa eruul enh sn sh buhniig husie