Хүрэн баавгай удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарчээ

2023-04-27 619 0

Булган аймгийн Хангал сумын “Доод эвэртэй” гэдэг газарт энэ сарын 21-22-нд Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарчээ.

БОАЖЯ-аас баавгай ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө.

  • ​Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ​ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ​БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах
  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт
  • Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх
  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах
  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг зөвлөлөө.

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт з

2025-04-15

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөллөө

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг өнгөрсөн шөнө албадан чөлөөллөө.

2025-04-15

Зам хаасантай холбогдуулан автобусны зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “

2025-04-11