Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацааг хойшлуулах саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ

2023-01-10 963 0

Улсын хэмжээнд явуулах зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүрээнд хийгдэх ажлуудын цаг хугацааны асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээг тодорхойлох, асуултын төслийг шийдвэр гаргагчдад болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, саналыг нь тусгаж эцэслэн батлах, улмаар асуултыг санал асуулгын програмд оруулж, туршилт тохируулга хийх, биечлэн уулзаж, нүүр тулсан ярилцлагын аргаар санал асуулгыг авах ажилд оролцогчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлуудын далайц, хүрээ хэмжээ өргөн, цаг хугацааны хувьд шахуу байгааг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, дээрх тогтоолоор товлосон хугацааг сунгаж, “2023 ны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж өөрчлүүлэх саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов. Эдээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм.

Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03