МАН-тай нийлж намаа шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй

2022-11-28 549 0

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Тэрээр “Улс төрийн нам гэж үүсгэн байгуулагчаасаа салж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулсан намыг хэлдэг. МАН дэлхий дээрх хамгийн урт настай нам. 100 жилийн түүхтэй. Яагаад урт насалсан бэ гэвэл үүсгэн байгуулагч нараасаа салж чадсан. Анхны 7-гоо буудаж алсан. Заримыг нь ч хороож алсан. Түүнээс хойш намын дарга болсон хүмүүс нь энэ намыг өөрийн өмч гэж үздэггүй болсон. Ажлаа хийгээд хариуцлагаа үүрээд, дараагийн хүндээ шилжүүлдэг.

Гэтэл манай нам одоог хүртэл үүсгэн байгуулагчаасаа салж чадаагүй. 90-ээд онд хувьсгал хийж энэ намыг байгуулсан хүмүүс намаа өөрийн өмч гэж үздэг. Бид намын үүсгэн байгуулагч гэх энэ хүмүүсийг Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн болгосон. Залуу гишүүд тэдний төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Гэтэл иргэд байтугай гишүүд дундаа нэр хүндгүй болсон тэд дахин дарга болох юм гэнэ. АН-ын залуучууд тэднээс залхаж байна. МАН-тай нийлж намаа шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17