Уяачдын холбооноос сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ

2022-03-22 697 0

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3-д заасан зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа уяачдын холбооноос мэдэгдэв. 

Тодруулбал, сайд Х.Нямбаатар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа буюу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр нийтээр дагаж мөрдөх журам баталсан байна. Гэвч тус хууль зөрчсөн уг журам ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3, 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2 зэрэгт заасныг зөрчсөн байна.

Хууль зөрчсөн журам гэж үзэж байгаа нь үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морьдыг монгол морь ялгаж уралдуулахын тулд зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж оролцуулжээ.

Ингэснээр тус журмын дагуу уралдаан зохион байгуулвал нэг ч монгол морьд уралдах боломжгүй. Харин дан эрлийз морьд уралдана гэдгийг тус холбооны зүгээс мэдээллээ.

Монголын үндэсний спортын хорооноос Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулсан. Энэ үеэр ч морин уралдаан, уяачдын холбооноос санал хүргүүлсэн байна. Монгол адуутай малчин уяачдын эрхийг хамгаалахыг хүсч байна гэсэн юм. Тиймээс Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25