С.Эрдэнэ: Олон нийтийг будилуулж байгаа АН-д огт хамааралгүй Х.Баттулга нарыг АТГ, ЦЕГ-т шалгуулна

2022-03-21 1346 0

АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сунгаа зохион байгуулж байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж О.Цогтгэрэлийн талын АН-ын удирдлагууд болон түүнд холбогдсон хүмүүсийг шалгуулахаар АТГ, цагдаагийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ.

С.Эрдэнэ “Өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж буй н.Мөнхжаргал болон өөрийгөө АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гэж буй н.Ган-Очир болон бусад АН-ын хаяг, тэмдэг, тамгыг хууль бусаар ашигласан холбогдох иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргаж байна.

АН-ын даргын сунгааг зарласан мэтээр иргэд, олон нийтийг будилуулж, АН-д огт хамааралгүй Ж.Батсуурь, Х.Баттулга нар өөрсдийгөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн мэтээр мэдээлэл тарааж, аймгуудаар явж, иргэдийг хууран мэхлэхээ үргэлжлүүлсээр байгаа явдлыг холбогдох хуулийн дагуу шалгуулахаар АТГ болон ЦЕГ-т өгч байна.

Эрх барьж байгаа намын даргын зөвлөх, АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй хүн нэр дэвшиж байгаа явдал нь Ардчилсан намыг хагалан бутаргах санаатай үйлдэл.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг Монголын төр, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад харамсаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03