МоАХ, Хэвтүүл, NoDoubleStandart хөдөлгөөнийхөн талбай дээр гарч, үзэл бодлоо илэрхийлнэ

2022-02-28 913 0

Д.Монголхүү, Н.Цэрэнбат тэргүүтэй залуучууд маргааш “Дэлхийд дайн хэрэггүй” тайван цуглааныг талбай дээр зохион байгуулахаа мэдэгдлээ.

Иргэн Н.Цэрэнбат “Бидэнд дайн хэрэггүй, зөвхөн энх тайван хэрэгтэй.

Ардчилсан улсын залуус юм бол гудмандаа гараад үзэл бодлоо илэрхийлье.

МоАХ, Хэвтүүл хөдөлгөөн, NoDoubleStandart хөдөлгөөнийхөн талбай дээр гарч, үзэл бодлоо тайвнаар илэрхийлнэ. Төр засаг нь байр сууриа илэрхийлдэггүй юм бол залуучууд нь үзэл бодлоо илэрхийлье.

МҮОНРТ ганцхан Оросын талын эх сурвалжийг мэдээлж, дайныг дэмжиж буй өнгө аястай байна. Нэг талыг барьж туйлшрахаа зогсоо. Монголчууд дайн байлдаантай үед үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дэлхийд дайн хэрэггүй, монголд дайн хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлнэ” гэлээ.

Иргэн Д.Монголхүү “Монгол Улс дайны эсрэг байр сууриа илэрхийлмээр байна, чив чимээгүй байж болохгүй. Төвийг сахина гэдэг юм уу, Оросыг дэмжинэ гэдэг юм уу гэдгээ илэрхийлэх ёстой. Чимээгүй байгаа нь аюултай санагдаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16