Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Элчин сайд Майкл С. Клеческиг хүлээн авч уулзлаа

2021-12-16 830 0

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй бодлого, авах арга хэмжээний талаар санал солилцов.

Нийслэлээс 2022 онд нийтийн тээврийн 500 автобусаар парк  шинэчлэл хийхээр төлөвлөж буйг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлов. Мөн тэрбээр BRT буюу тусгай замын автобусны төслийн талаар дурдлаа. Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол буурсныг талууд онцлоод дараагийн арга хэмжээ юу байх талаар санал солилцов.

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот.

Тиймээс  сайжруулсан шахмал түлшээр айл  өрх,  албан байгууллагуудыг хангах  нь  агаарын  бохирдлыг  бууруулах шийдлийн зөвхөн нэг нь учраас дараагийн дэвшилтэд аргыг төлөвлөж, нэвтрүүлэх  нь нэн тэргүүнийх гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга хэлэв. Тэрбээр мөн газан  бойлуураар халаах,  дахин төлөвлөлтөөр  орон сууцжуулах, газар дээрээ иргэд амины орон сууц барих дэд бүтцийг  нь шийдвэрлэх зэрэг олон талт  арга хэмжээг нийслэлийн зүгээс хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон юм.
Эцэст  нь талууд хоёр  улсын  ах дүү  хотуудын талаар санал  солилцлоо.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дипломат харилцаа, ах дүү хотуудын гэрээнээс гадна америк, монгол иргэд маань боловсрол, соёл урлаг, эдийн засаг гээд салбар бүрд хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг улам бататган, баяжуулсаар байгааг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл “ардын дипломат”-ын үүргийг хоёр орны иргэд гүйцэтгэсээр ирсэн. Энэ  л  хоёр улсыг холбох хамгийн том гүүр юм” гэлээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10