Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад Л.Энх-Амгалан багтжээ

2021-09-20 758 0

“МЕК” ХХК судалгааны төвөөс Есдүгээр сарын улс төрчдийн рейтинг судалгааг танилцуулав.

Рейтинг судалгааг Есдүгээр сарын 14-16-ны хооронд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байгаа бөгөөд энэ сард БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр шинээр орж иржээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд МҮИС болон МУИС-ийн нэрийн маргаан дээр хатуу байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн, төрийн албаны ур чадваргүй ажилчдыг цомхотгох асуудлаар ажиллаж буй. Мөн хоёр жил гаруй хугацаанд тасалдаад байсан танхимын сургалтыг эхлүүлж, хичээл хоцрогдлыг нөхөх тал дээр тууштай ажиллаж буй нь энэ жагсаалтад багтаажээ.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, нийт санал өгсөн иргэдийн 20 хувь нь саналаа өгчээ. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар иргэдэд таалагддаг болон таалагдадгүй улс төрчдийн жагсаалтад хоёуланд нь багтаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03