ШУУРХАЙ: УИХ-ын гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

2021-05-11 867 0

Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөн болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ эвлэрэн ойлголцох санаачлага гарган АН-ыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулснаар зөвшилцөлд хүрч УИХ-ын гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны үр дүнд ойлголцолд хүрч өлсгөлөнг зогсоохоор болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Ганбат болон хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нар Сүхбаатарын талбайд ирж мэдэгдсэн юм.

Тэд дараах 5 асуудлаар ойлголцож хамтран ажиллахаар болжээ.

1. УБЕГ болон түүний албан хаагчид Улстөрийн намын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах

2. УДШ-ийн Тамгын газраас гаргасан АН-тай холбоотой лавлагаа хууль тогтомжийн дагуу гарсан эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах

3. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ дээр мэдээлэл сонсох

4. АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т гаргасан өргөдөл гомдлын дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар АТГ-ын мэдээллийг УИХ дээр сонсох

5. УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж байгаа. АН-тай холбоотой үүсээд байгаа нөхцөлд байдал тухайлбал, тамга тэмдэг бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг хуулийн төслийг боловсруулж буй УИХ-ын Ажлын хэсэгт танилцуулах.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03