С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар “Женко”-ийн даалгавраар “хөдөлнө”

2021-05-01 1094 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргааш СЕХ албан ёсоор бүртгэнэ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ” гэсэн билээ.

Харин АН-ын тухайд их хэцүүхэн сонгууль болох төлөвтэй. Учир нь хоёр даргатай тус намаас нэлээд хэдэн хүн нэр дэвшихээр болсноо мэдэгдээд байгаа. АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Харин С.Эрдэнэ даргатай АН-аас Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нэрээ дэвшүүлээд байгаа билээ.

Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа.

АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан болоод улс төрийн хүрээнийхний дунд яригддаг. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын  дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархал юм.

Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол “Женко”-ын даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой гэх яриа ч байна. Ямартай ч даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирэх нь ойлгомжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03