Ц.Тувааны хийсэн 50 мянган ам.долларын гэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилготой юу?

2021-04-22 748 0

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар  олон нийтэд нэгэн ноцтой мэдээллийг дэлгэв. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор  50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэнэ.  Олон улсын хууль бус лоббиг ил болгодог  Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг ил болгожээ.

DCI   компанитай байгуулсан уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-оос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх аж. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй тохиолдол гэж үзэх  аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байна.   

Foreign Lobby группийн   хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч  Жулиан Пэкэ  нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж олон удаа шагнал хүртсэн хүн  юм байна. Ийнхүү  АНУ-ын  цахим орчинд энэ талаарх мэдээлэл, Ц.Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэхээс өөр тайлбар хийж чадсангүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24