Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалинг нэмэгдүүлэх санал гаргажээ

2021-03-25 1203 1

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байгаа ба тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгасан. Цахим хурлын үеэр багш нар эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой гэсэн санал хэлж байв.

Мөн энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд гарч байлаа.

БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болов.

Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх шаардлага тавьж дэд бүтцийг бүрдүүлж байна. Үүнээс гадна орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг ч тоноглох шаардлага тулгарч байгаа юм. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хүмүүсийн анхаарал татах гэж ядсан юм хийх юмаа. сургууль цэцэрлэгийн тоог нэмээчээ. цэцэрлэгт 50.60 хүүхэдтэй ажиллаж байгаа багш нар хөгжлийн бэрхшээлтэй болж бна эрүүл хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгож бгаа төр засаг шүү дэээ.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02