Ц.Цогт: Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй

2021-01-14 1511 1

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. 

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх  үед гишүүн Т.Аюурсайхан санаачлан шүүгчийн цалинг бууруулах, ажилласан жилийн нэмэгдэл /2 хувь/ болон тэтгэврийн нэмэгдлийг /үндсэн цалингийн 80 хувиар тооцдог/ хасах санал оруулж гишүүдийн олонхиор дэмжүүлж чадсан билээ. Тиймээс өчигдөр болсон Байнгын хорооны хуралдаан дээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг хийв. 

Ц.Цогт:

“УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр шүүгчдийн цалинг найм, 11 сая гэх мэт зөрүүтэй мэдээллийг олон нийтэд тараасан тул тайлбар хийж, шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг мэдээлэх нь зүйтэй байх.

Тухайлбал, нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгчийн доод цалин.

Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна. Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин.

Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.

Үндсэн хууль болон Шүүхийн хуулиар заасан шүүгчийн цалинг бууруулж болохгүй гэдэг хязгаарлалтыг яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Шүүгчийг өөрөөр орлого олох бүх боломжийг хуулиар хязгаарлаж өгдөг. Шүүгч нар багшлах болон эрдэм шинжилгээний ажлаас өөр ямар ч ажил хийж болохгүй. Энэ ажлыг хийдэг хүн 500 шүүгч дотор гарын тавын хуруунд хүрэхгүй.

Мөн шүүгч нар тэтгэвэрт гарсан хойноо хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл үзүүлж болохгүй гэдэг заалтыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Тиймээс хүний ажил амьдралын онцлог байдлыг харгалзаж, цалингийн асуудлыг шийдэж өгөөч гэж байнгын хорооны гишүүдээс хүсч байна” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Шүүгчдийг авилгалаас ангид байлгах гэж толгойг нь илээд  өндөр цалин  өгдөг нь үнэхээр тэнэглэл биш үү. тэр хүн өөрийн хзсэлтээр сурч төгсөөд ,тангараг өргөөд ажиллаж байгаа биз дэ. түүнээс чи шүүгч бол гээд хүчээр түүнийг ажиллуулаагүй байхад үүрэгт ажлаа хийснийх нь төлөө ийм өндөр цалин өгдөг нь шудрага ёс уу

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24